Монгол Улсын эмэгтэйчүүдийн волейболын шигшээ баг 2025 оны 8-р сарын 26-31-ний өдрүүдэд Хонконгт болох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр тус хотыг зорьжээ. Тэмцээний эхний тоглоомоо манай баг 8-р сарын 26-нд буюу өнөөдөр хийхээр төлөвлөж байна. Монголын шигшээ багийн албан ёсны ивээн тэтгэгчээр спортыг дэмжигч “KFC” брэнд хамтран ажиллаж байна.
Тэмцээний товч мэдээлэл
- Хэзээ: 2025 оны 8-р сарын 26-31
- Хаана: Хонконг, Хатан Елизаветын цэнгэлдэх хүрээлэн
- Оролцогчид: Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Макао, Хонконг, Хятадын Тайпей зэрэг багууд
Манай шигшээ баг энэ удаагийн тэмцээнд бэлтгэлээ сайн базаасан бөгөөд өндөр амжилт гаргахыг зорьж байна. Тэдний тоглоомыг дэмжихээр “KFC” брэнд хамтран ажиллаж, багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулж байна.