Пүрэв, 8 сар 21, 2025
HomeСпортМОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ “FUTURE LEAGUE 2025”-Т ОРОЛЦОХООР БНСУ-ЫГ ЗОРЬЛОО

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ “FUTURE LEAGUE 2025”-Т ОРОЛЦОХООР БНСУ-ЫГ ЗОРЬЛОО

Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг БНСУ-ын Бусан хотыг зорьж, Солонгосын WKBL холбооноос зохион байгуулж буй “2025 Future League” тэмцээнд оролцохоор мордлоо.

Тус тэмцээнд Монголын шигшээ багтай хамт:

  • БНСУ-ын WKBL-ийн багууд
  • Сингапурын төлөөлөгч баг
  • Японы лигийн аваргууд
    оролцож байна.

Энэхүү олон улсын чанартай тэмцээн нь 7-р сарын 2-ноос 10-ны өдрүүдэд Бусан хотод 9 хоногийн турш үргэлжлэх юм.

Монголын шигшээ багийн хувьд энэ лигт оролцсоны дараа БНХАУ-ыг зорино. Учир нь тэд “FIBA Women’s Asia Cup 2025” тэмцээний “B” дивизонд өрсөлдөхөөр дараагийн тэмцээний бэлтгэлээ хангахаар төлөвлөжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд