Ням, 4 сар 20, 2025
HomeСоёл УрлагМонголын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Улаан-Үд хотноо тоглоно

Монголын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Улаан-Үд хотноо тоглоно

Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын 110 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлийн баг ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод айлчлан тоглолт хийхээр хүрэлцэн очоод байна.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-нд тэд Буриадын Дуурь, бүжгийн академик театрын тайзнаа алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердийн “Аида” дуурийг толилуулна. Харин дөрөвдүгээр сарын 5-нд үзэгчдэд зориулсан гала тоглолт зохион байгуулагдана.

Монголын Дуурь, бүжгийн эрдмийн театр “Аида” дуурийг анх 2011 онд тавьж, уг бүтээлийг Азид анх удаа бүрэн хэмжээнд тайзнаа амилуулсан театр болсон. Жузеппе Вердийн “Аида” нь либретто зохиолч Антонио Гисланцони болон Камиль дю Локл нарын хамтран бүтээсэн, дэлхийн сонгодог урлагийн үнэт өвд тооцогддог бүтээл юм.

Монголд болсон анхны тоглолтын найруулагчаар ОХУ-ын Красноярскийн дуурийн театрын ерөнхий удирдаач, Оросын гавьяат жүжигчин Анатолий Чепурной ажилласан бол удирдаачаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туухайлуу ажиллаж байв.

Тухайн бүтээлийн гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Ш.Наранчимэг нар, харин Радамесын дүрийг Ч.Түмэндэмбэрэл, гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир нар амилуулсан билээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд