Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортМонголын 3x3 шигшээ баг Азийн аваргад шинэ бүрэлдэхүүнтэй оролцоно

Монголын 3×3 шигшээ баг Азийн аваргад шинэ бүрэлдэхүүнтэй оролцоно

2025 оны 3×3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд тивийн 25 орны эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдөж буй бөгөөд Монголын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд чансаагаараа үндсэн шатанд шууд оролцох эрхтэйгээр оролцож байна.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, өмнөх тэмцээнүүдэд тоглож байсан туршлагатай тоглогчид болох Д.Дэлгэрням, О.Энхбаатар нарыг энэ удаад авч яваагүй шийдвэр гаргажээ.

Эрэгтэй багийн үндсэн бүрэлдэхүүн:

  • А.Ананд
  • Э.Дөлгөөн
  • Ц.Отгонжаргал
  • Г.Дөлгөөн

Харин Д.Дэлгэрням, О.Энхбаатар нарыг өргөтгөсөн бүрэлдэхүүнээс хассан байна.

Эмэгтэй багийн үндсэн бүрэлдэхүүн:

  • О.Хулан
  • Э.Нарангоо
  • М.Булбул
  • Б.Ариунцэцэг

Өргөтгөсөн бүрэлдэхүүнд байсан М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл нарыг энэхүү тэмцээнд оролцуулаагүй байна.

Тэмцээний хэсгийн хуваарлалт:

  • Эрэгтэй А хэсэг: Монгол, Сингапур, урьдчилсан шатнаас шалгарсан нэг баг.
  • Эмэгтэй B хэсэг: Монгол, Тайланд, урьдчилсан шатны нэг баг.

Хэсэг тус бүрийн эхний хоёр баг шөвгийн наймд шалгарах бөгөөд:

  • Эрэгтэй А хэсгийн багууд → С хэсгийн (Япон, Австрали) багуудтай тоглоно.
  • Эмэгтэй B хэсгийн багууд → D хэсгийн (Австрали, Филиппин) багуудтай учраа таарна.

Монголын багууд сүүлийн жилүүдэд 3×3 төрлөөр амжилттай оролцож ирсэн ч энэ удаа шинэ бүрэлдэхүүн, залуусын багтай оролцож буй нь хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татаж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд