Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээж, анхны нээлттэй софт дартсын тэмцээн болох “Phoenix Cup Mongolia 2025” есдүгээр сарын 20–21-нд Улаанбаатар хотын Midway Event Center-т зохион байгуулагдахаар товлогджээ.
Дартсын үнэ цэнэ
Дартс нь зөвхөн спортын төрөл төдийгүй:
- Оюун ухаан
- Төвлөрөл
- Ур чадварыг зэрэг хөгжүүлдэг өвөрмөц онцлогтой.
Мөн найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрийгөө хөгжилтэйгээр сорих хамгийн тохиромжтой сонголт юм.
Тэмцээний ангиллууд
“Phoenix Cup Mongolia 2025” дараах төрлүүдээр явагдана:
- Gold
- Rookie
- Эмэгтэй
- Өсвөр
- Хосын төрөл
- Bonus Match
Тэмцээнд оролцогчид дэлхийн №1 софт дартсын самбар дээр хурд, ур чадвар, сэтгэлгээний уян хатан чанараа сорих боломжтой.
Энэхүү тэмцээн нь зөвхөн мэргэжлийн тамирчдад бус, спортын хорхойтон болон дартсын ертөнцөд шинээр хөл тавьж буй хүн бүрт нээлттэйгээр явагдана.
Бүртгэлийн мэдээлэл
- Бүртгэл есдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
- Холбоо барих утас: 9007–9005, 8630–2215
- Бүртгүүлэх холбоос: Энд дарна уу