Монгол Улсын Спорт, биеийн тамирын улсын хорооны хурлын танхимд “Биеийн тамир, спортын улсын тооллого-2024” тайлангийн танилцуулга боллоо.
Энэхүү тооллого нь салбарын бодлого, хөтөлбөрийг боловсруулж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн арга хэмжээг төлөвлөхөд чухал мэдээлэл болж байна. Энэ нь улс даяар хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй тооллого бөгөөд гурван сарын хугацаанд явагдсан бөгөөд үндсэн гурван ангилалд хуваагджээ: спортын заал, гадаах спортын талбай, спортын клуб.
2024 оны байдлаар Монгол Улсад нийт 1541 спортын заал бүртгэгдсэн нь 2017 оны анхны тооллоготой харьцуулахад 556-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 842 нь хөдөө орон нутагт, 699 нь нийслэлд байрладаг. Эдгээрийн 921 нь бүрэн засвар хийгдсэн бол үлдсэн хэсэг нь урсгал засвар хийгдээгүй байна.
Мөн 2023 онд улс орон даяар нийт 7145 спортын холбоо, клуб спортын арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд 3272 нь Улаанбаатарт, 981 нь Баруун бүсэд, 1131 нь Хангай бүсэд, 1213 нь Төвийн бүсэд, 548 нь Зүүн бүсэд болжээ.
Онцлог нь энэ удаагийн тооллогод анх удаа спортын клубуудын мэдээллийг багтаасан бөгөөд 2024 оны байдлаар Монгол Улсад нийт 864 спортын клуб бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 490 нь нийслэлд, 374 нь хөдөө орон нутагт байрладаг. Хамгийн түгээмэл спортын төрөл нь сагсан бөмбөг бөгөөд клубуудийн дунд хамгийн өргөн хүрээг хамарчээ.
Спортын клубуудын үйл ажиллагааг ангилбал:
- 454 нь идэвхтэй биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлдэг,
- 154 нь сургалт, давтлага явуулдаг,
- 256 нь дээрх хоёр чиглэлийн аль алинд идэвхтэй ажиллаж байна.
Сайн мэдээ! Биеийн тамирын заалнууд идэвхтэй ажиллаж байгааг харахад таатай байна – энэ нь биднийг илүү ихийг хийх урам зориг өгдөг
Бүс нутгуудад орчин үеийн биеийн тамирын заал олноор байгаасай гэж хүсч байна. Эрүүл мэнд хүн бүрт хүртээмжтэй байх ёстой