Олон улсын IQ болон ерөнхий мэдлэгийн судалгааны хүрээлэн 2025 оны улс орнуудын IQ чансааг нийтэлжээ. Янз бүрийн улс, нас, хүйсийн 1 сая 390 мянган хүнийг хамруулсан судалгаагаар Хятад улс 107.19 оноотой дэлхийд тэргүүлсэн байна. Уг чансаанд БНСУ, Япон улсууд удаалж, Зүүн Азийн орнуудын оюуны чадавхи дэлхийд өндөр байгааг баталжээ. Монгол Улс 102.86 оноотой 7-р байр эзэлсэн нь онцгой амжилт юм.
Дэлхийн IQ-ийн шилдэг 10 улс:
- Хятад – 107.19
- БНСУ – 106.43
- Япон – 106.4
- Иран – 106.3
- Сингапур – 105.14
- ОХУ – 103.16
- Монгол – 102.86
- Армени – 102.58
- Австрали – 102.57
- Испани – 102.3
Энэхүү чансаа нь Монголчуудын оюуны чадавхийн өндөр түвшнийг харуулж, дэлхийн хэмжээнд танигдаж буйг баталж байна. Судалгааны дэлгэрэнгүй үр дүнг Олон улсын IQ судалгааны хүрээлэнгийн албан ёсны сайтаас авч болно.
