Бямба, 4 сар 19, 2025
HomeШоу бизнесМонгол жүжигчин Японы кино наадмаас шилдэгээр тодров

Монгол жүжигчин Японы кино наадмаас шилдэгээр тодров

Японы Осака хотноо зохион байгуулагдсан “Osaka Asian Film Festival 2025” кино наадамд Монголын Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр “Азийн шилдэг жүжигчин” шагналын эзнээр тодорлоо. Тэрбээр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд уг бүтээл уг номинацид нэр дэвшин өрсөлдсөн байна.

Тус наадмыг гуравдугаар сарын 14-23-ны хооронд зохион байгуулсан бөгөөд дэлхийн олон орноос ирсэн 50 гаруй уран бүтээл оролцсон юм. Энэ кино наадам нь Азийн кино урлагийг дэлхий дахинаа сурталчлах, уран бүтээлчдийн харилцаа холбоог бэхжүүлэх зорилготойгоор явагддаг.

“Чимээгүй хотын жолооч” бүтээл өмнө нь 2024 оны арваннэгдүгээр сард Эстонийн Таллин хотноо зохион байгуулагдсан “Таллины хар шөнө” олон улсын кино наадмаас “Гранпри” болон “Шилдэг зураач”-ийн шагналыг хүртэж байсан нь уг киноны чанар, уран бүтээлчдийн ур чадварыг олон улсад батлан харуулсан үзүүлэлт болсон.

Энэ жилийн наадмын хүрээнд Азийн бүс нутгийн хамгийн сүүлийн үеийн кино бүтээлүүдийг танилцуулахаас гадна Японд өмнө нь нээлтээ хийгээгүй кинонууд, Тайланд болон Тайванийн уран бүтээлүүдийг онцолжээ. Мөн кино урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой олон төрлийн сургалт, үзэсгэлэн, мэргэжлийн уулзалт, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдсан байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд