Монгол, Японы найрсаг харилцаа, соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой Соёлын фестиваль энэ сарын 9-р сарын 13-нд Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулагдана.
Энэхүү арга хэмжээг Улаанбаатар Эрдэм их сургууль болон Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Япон улсаас дүрслэх болон урлагийн салбарын 11 уран бүтээлч оролцоно.
Фестивалийн онцлох үйл ажиллагаа
- Япон уран бүтээлчдийн дуу, бүжгийн тоглолт
- Япон ханзны уран бичлэгийн үзүүлбэр
- Монгол уран бичлэгийн үзүүлбэр
- Японы соёлын тухай илтгэл
- Японы ард түмний зан чанар, хоолны соёл, хөдөө аж ахуйн тухай танилцуулга
- Орчин үеийн Японы соёл, аялал жуулчлалын тухай мэдээлэл
- Монгол гэрийн уламжлал, гэр барих ёс
- Орос оюутнуудын дуу, хөгжим, бүжгийн үзүүлбэр
- Хувцас загварын шоу
- Япон үндэсний кимоно хувцас өмсөх аргачлалын үзүүлбэр
- Төвийн багш, сургагчдын уран бүтээлийн үзэсгэлэн
Энэхүү фестиваль нь хүүхэд, залуусын соёлын мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол, Японы найрамдалт харилцааг бэхжүүлэх онцлогтой юм.