Бямба, 4 сар 19, 2025
HomeУлс төрМонгол, Узбекистаны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ

Монгол, Узбекистаны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ

2025 оны 4 дүгээр сарын 8-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулагдаж буй Олон Улсын Парламентын Холбооны (IPU) 150 дахь Ассамблейн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан парламентын төлөөлөгчид Узбекистаны Олий Мажлисийн Сенатын дарга Танзила Нарбаевагийн хамт уулзалт хийлээ.

Төрийн айлчлал хоёр талын харилцаанд шинэ хуудас нээлээ

Сенатын дарга Танзила Нарбаева Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч, Ассамблейд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр орны найрсаг харилцаа олон салбарт гүнзгийрч буйг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 оны зургадугаар сард хийсэн төрийн айлчлал нь хоёр талын хамтын ажиллагааны шинэ хуудас нээсэн чухал үйл явдал болсныг дурдав.

Хөдөө аж ахуй, худалдааны чиглэлд шинэ боломж нээгдэнэ

Дэд дарга Х.Булгантуяа айлчлалын хүрээнд Узбекистаны төрийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон байна.

Эмэгтэй гишүүдийн төлөөлөл нэмэгдсэн тухай онцлов

Тэрбээр Монгол Улсад сүүлийн үеийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо 126 болж, тэдний 32 нь эмэгтэй байгааг танилцууллаа.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд