2025 оны 3-р сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Хурэлбаатарын Булгантуяа Узбекистаны Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа.
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв
- Талууд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын харилцааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцсон байна.
- Элчин сайд Фарход Арзиев 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Узбекистан улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.