Баасан, 9 сар 12, 2025
HomeЭдийн засагМонгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц богино хугацаанд 5 тэрбум ам.долларт хүрсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.

Экспортын хэмжээг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсэг арилжааны банкуудтай уулзалт хийж, валютын нөөцийг хамгаалах, хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцжээ. Энэ хүрээнд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс бодлогын зөвлөмж гаргасан бөгөөд хэрэгжилт нь үргэлжилж байна.

2025 оны эхний улиралд Монгол Улс 17.4 сая тонн нүүрс, 1.8 сая тонн төмрийн хүдэр экспортолж, өнгөрсөн жилийн мөн үеийн үзүүлэлттэй дүйцсэн байна. Зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч, 24 хувиар өссөн нь валютын урсгалыг нэмэгдүүлжээ.

Харин энэ сарын эхний байдлаар валютын нөөц өмнөх долоо хоногтой харьцуулахад 305 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд