Бямба, 4 сар 19, 2025
HomeУлс төрМонгол Улсаас Өмнөд Африкт суугаа Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Өмнөд Африкт суугаа Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Өмнөд Африк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булган 2025 оны гуравдугаар сарын 27-нд тус улсын Ерөнхийлөгч Матамеле Сирил Рамафосад Итгэмжлэх жуух бичгээ Претори хотноо ёслол төгөлдөр өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг өргөн барьсны дараа Элчин сайд Булган Ерөнхийлөгч Рамафосатай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилсан бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, идэвхжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса Элчин сайд Булганд ажлын амжилт хүсээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд