2024 оны тайлан: Монголын оноо буурч, байр унажээ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцуулсан Дэлхийн өрсөлдөх чадварын 2024 оны тайланд Монгол Улс 69 орноос 65-д бичигдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс дөрвөн байр ухарч, үнэлгээ нь 100-аас 40 оноо болж 5 оноогоор буурчээ.
Бодит байдал дээр юу өөрчлөгдөв?
Судалгааны төвийн шинжээч Ч.Ганбат “Энэхүү үнэлгээ нь өнгөрсөн жилийн статистик ба энэ жил бизнес эрхлэгчдээс авсан судалгаанд тулгуурласан. Эдийн засгийн чадавхи 13 байр, засаглалын үр ашиг 7 байр, бизнесийн үр өгөөж 3 байр, дэд бүтэц 2 байраар ухарсан” хэмээн тайлбарлав.
Гэсэн хэдий ч дараах эерэг өөрчлөлтүүд гарсан байна:
- Ажиллах хүчний урт хугацааны өсөлт сайжирсан
- Аялал жуулчлалын орлого нэмэгдсэн
Харин сөрөг талууд нь:
- Нэг хүнд ногдох ДНБ буурсан
- Амьдралын чанар муудсан
Ирэх жилүүдэд Монгол Улсыг хүлээж буй сорилтууд
- Ашигт малтмал ба түүхий эдийн үнийн хэлбэлзэлд хэт мэдрэмтгий байдал
- Дотоод мөнгөний бодлого ба олон улсын худалдааны хурцадмал байдалтай холбоотой инфляци
- Татварын ачаалал болон төрийн хэт оролцоо
- Бизнесийн орчны тогтворгүй байдал
- Залуусын гадагш урсгал, өндөр боловсролтой боловсон хүчний хомсдол
- Цаг уурын өөрчлөлтөд эмзэг байдал
Дэлхийд хэн манлайлж байна вэ?
Швейцарь 2024 оны индексийг тэргүүлсэн бол түүний дараа:
- Сингапур
- Дани
- Арабын Нэгдсэн Эмират
- Ирланд
- Швед зэрэг улсууд эхний аравт багтжээ.