Даваа, 6 сар 9, 2025
HomeЭдийн засагМонгол Улс Азийн болон Номхон Далайн орнуудын Статистикийн Институтын Захиргааны Зөвлөлийн гишүүнээр...

Монгол Улс Азийн болон Номхон Далайн орнуудын Статистикийн Институтын Захиргааны Зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Монголын Статистикийн Үндэсний Хорооны төлөөлөгчид 2025 оны 4-р сарын 21-25-нд Тайландын Бангкок хотод болсон НҮБ-ын Азийн болон Номхон Далайн Экономикийн болон Нийгмийн Хороо (ЭСКАТО)-гийн 81-р чуулганд оролцсон байна.

ЭСКАТО-ийн дор үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн институтуудын сонгуулийн үр дүнд Монгол Улс Азийн болон Номхон Далайн Статистикийн Институтын Захиргааны Зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

Энэхүү зөвлөлийн гишүүн болхын тулд 12 улс өрсөлдсөн бөгөөд БНХАУ, БНСУ, Энэтхэг, Малайз, Пакистан, Филиппин, Тайланд болон Монгол улс сонгогдож, 2025-2028 онуудад зөвлөлийн бодлого, үйл ажиллагааг тодорхойлох үүрэг хүлээнэ.

МОНГОЛ УЛСЫН ХАМТАРЧ АЖИЛЛАСАН ТУРШЛАГА

СИАТО нь 1990 оноос хойш Монгол улсын статистикийн системийн 660 гаруй ажилтныг урт, дунд, богино хугацааны сургалт, семинаруудад хамруулсан байна. Мөн Монгол Улс өмнө нь 2000-2003, 2019-2022 онуудад СИАТО-ийн Захиргааны Зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан.

СИАТО-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Азийн болон Номхон Далайн Статистикийн Институт (СИАТО) нь 1976 онд байгуулагдсан бөгөөд ЭСКАТО-ийн туслах байгууллагаар үйл ажиллагаагаа явуулж, хөгжиж буй орнуудын төрийн статистикийн ажилтнуудыг бэлтгэх олон улсын төв болжээ. Өнөөдөр СИАТО нь хөгжиж буй орнуудын статистикийн албаны төлөөлөгчдийг бэлтгэдэг ганцхан сургалтын төв болж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд