2025 оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улс дэлхийн 61 улсад бараа бүтээгдэхүүн, түүхий эд экспортолжээ.
Экспортын гол чиглэлүүд
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр:
- 91.2% нь БНХАУ руу,
- 5.6% нь Швейцарь руу,
- 1.1% нь АНУ руу,
- 0.5% нь ОХУ руу тус тус экспортлогдсон байна.
Эдгээр дөрвөн улс нийт экспортын 98.3%-ийг бүрдүүлж байгаа нь Монголын худалдаа цөөн тооны түнш улсад төвлөрсөн хэвээр байгааг харуулж байна.
Экспортын дүн буурчээ
Нийт экспортолсон бараа, түүхий эдийн хэмжээ 4.24 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.1%-иар буурсан үзүүлэлттэй гарчээ.