Саудын Арабын нийслэлд энэ долоо хоногт болсон Олон улсын шонхор ба ан агнуурын үзэсгэлэн 2025-д Монголын шонхор шувуу 173,276 ам.доллараар (ойролцоогоор 622.6 сая төгрөг) худалдагдсан байна.
Монголд нэг шонхор шувууны үнэ дунджаар 20.8 сая төгрөг байдаг бөгөөд жил бүр 350 шонхор барих зөвшөөрлийг Байгаль орчин, усны агентлаг олгодог. Эдгээр зөвшөөрлийг ихэвчлэн Саудын Араб болон бусад Галт улсын сонирхогчид авдаг бөгөөд намрын улиралд Монголд ирж шонхор барьдаг уламжлал тогтжээ.
Энэ жилийн үзэсгэлэнд хоёр монгол шонхор оролцсон бөгөөд нийлээд 778,000 ам.доллар (2.8 тэрбум төгрөг)-оор зарагдсан байна.
- Эхний шонхор нь бага насны, 70,000 SR-ээр эхэлж 128,000 SR буюу 46 сая төгрөгөөр борлогдсон.
- Харин хоёр дахь, насанд хүрсэн шонхор 100,000 SR-ээс эхэлж 650,000 SR (176,000 ам.доллар орчим)-оор буюу 622 сая төгрөгөөр зарагдсан байна.
Энэ нь Монгол шонхор шувуу Саудын Арабт анх удаа ийнхүү өндөр үнээр борлогдсон тохиолдол болжээ.
Монгол шонхорын онцлог
Үзэсгэлэнд оролцсон Монголын шонхрууд нь Зүүн Азийн бүсийн элит ангийн шувууд бөгөөд том биетэй, урт далавчтай, хүчирхэг байдгаараа ялгардаг. Монгол шонхор нь цагаанаас хар хүрэн хүртэл янз бүрийн өнгөтэй бөгөөд
- тэсвэр хатуужил сайтай
- хүнд нөхцөлд дасан зохицох чадвартай
- сургалт, бэлтгэлд хурдан хариу үйлдэл үзүүлдэг
учраас дэлхийн шонхор сонирхогчид болон мэргэжлийн анчдын дунд хамгийн эрэлттэй төрөлд тооцогддог.