Лхагва, 11 сар 12, 2025
HomeНийгэмМонгол орны нийт нутгийн 68 хувь цастай байна

Монгол орны нийт нутгийн 68 хувь цастай байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар Монгол орны нийт нутгийн 68 хувь цастай байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн дүнгээс илүү, өвлийн эхэн үеийн хувьд ердийн түвшнээс өндөр үзүүлэлттэй байна.

Хээрийн хэмжилтийн дүнгээр дараах байршлуудад цасны зузаан 11–20 см-т хүрчээ:

  • Увс аймгийн Малчин
  • Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ
  • Архангайн Хашаат
  • Баянхонгорын Галуут
  • Өвөрхангайн Нарийнтээл, Баянгол, Арвайхээр
  • Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур
  • Сэлэнгийн Орхон, Баянгол, Хушаат
  • Дархан-Уулын Орхон
  • Төвийн Заамар, Батсүмбэр, Цээл, Борнуур, Угтаалцайдам, Лүнд

Харин Завхан, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутагт 6–10 см, бусад хэсэгт 5 см-ээс бага цастай байгаа юм.

Өнгөрсөн арван хоногт төв болон зүүн аймгийн нутгаар агаарын температур олон жилийн дунджаас 1.1–3.6°С-ээр дулаан, харин баруун аймгийн зарим хэсэгт -3.5–-1.1°С-ээр хүйтэн байжээ. Хур тунадасны хэмжээ нийт нутгийн 90 гаруй хувьд дунджийн орчим эсвэл ахиу, Хөвсгөл, Завхан, Говь-Алтайн зарим суманд бага орсон байна.

Мөн энэ хугацаанд тал, хээр, говийн бүс нутгуудаар салхины хурд 16–26 м/с хүрч, аюултай үзэгдлийн түвшинд хүрсэн тохиолдлууд бүртгэгджээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд