Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан арванхоёр хоногийн цасны бүрхүүл, цаг агаарын тайлангаар 2025 оны арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувь цастай байна гэж мэдээллээ.
Хээрийн хэмжилтийн дүнгээс үзвэл дараах нутгуудад цасны бүрхүүл илүү зузаан байна.
- Увс аймаг – Хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт 10–20 см зузаантай цас
- Хөвсгөл аймаг – Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ суманд 10–20 см, Алаг-Эрдэнэ суманд хамгийн зузаан буюу 26 см цастай байна
- Бусад нутгуудад 0–10 см зузаан цастай байгаа аж
Цаг агаарын нөхцөл
Сүүлийн арван хоногт агаарын температур -11.5…-1.1 градусаар хүйтэрсэн бөгөөд хур тунадасны хэмжээ ихэнх нутгаар дунджийн орчим, харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим суманд дунджаас бага байжээ. Мөн тал хээр, говийн нутгаар салхи түр зуур 16–27 м/с хүрч, аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр малын өвөлжилтийн бэлтгэл ажлууд — хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх, мал оторлуулах зэрэг ажил идэвхтэй үргэлжилж байна. Малчдад цаг агаарын нөхцөлтэй уялдуулан отроо зөв төлөвлөх, бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах зөвлөмж өгчээ.
