Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмМонгол хүн анх удаа сансарт ниссэнээс хойш 44 жил өнгөрчээ

Монгол хүн анх удаа сансарт ниссэнээс хойш 44 жил өнгөрчээ

1981 оны 3-р сарын 22-ны өдөр Зөвлөлт-Монголын хамтарсан багийн хамт Монгол Улсын анхны сансрын нисэгч Жугдэрдэмидийн Гуррагчаа сансарт хөөрсөн нь өнөөдөр яг 44 жилийн өмнө тохиож буй түүхэн үйл явдал юм.

Сансрын аяллын түүхэн агшин

Улаанбаатарын цагаар 1981 оны 3-р сарын 22-ны 22:59 минутад “Союз-39” хөлөг Байконурын сансрын буудлаас хөөрч, 3-р сарын 30-ны 19:42 минутад амжилттай газардсан байна. Ж.Гуррагчаа болон Зөвлөлтийн нисэгч Владимир Жанибеков нар 7 өдөр, 20 цаг, 42 минутыг сансарт өнгөрүүлж, 124 удаа дэлхийн тойрог хийжээ.

Монгол Улс дэлхийн анхдагчдын эгнээнд

1961 онд хүн анх удаа сансарт ниссэний дараа, Монгол Улс 1981 онд өөрийн иргэнээ сансарт илгээсэн 10 дахь орон болж, сансрын төхөөрөмжийг боловсруулан ашигласан 20 дахь, харин сансрын технологи хөгжүүлсэн 5 дахь орон болсон. Ж.Гуррагчаа нь дэлхийн 101 дэх, Ази тивийн хоёр дахь сансрын нисэгч юм.

Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр

Сансрын нислэгийн үеэр олон салбарт ашиглахуйц минералогийн, зоологийн болон газарзүйн зураглалуудыг авсан нь эрдэс баялаг, загас агнуур зэрэг салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Мөн анагаах ухаан, биологи, физик, алсын зайн тандалтын чиглэлээр хийгдсэн судалгаа, туршилтууд Монголын сансар судлалын хөгжлийн үндэс суурийг тавьсан гэж үздэг.

Ж.Гуррагчаагийн боловсрол ба гавьяа

Тэрээр ЗХУ-ын Фрунзегийн нэрэмжит нисэхийн сургуульд 1971 онд, Москвагийн Н.Е.Жуковскийн нэрэмжит Цэргийн нисэх хүчний академийг 1973 онд дүүргэжээ. 1978 онд Ю.А.Гагариний нэрэмжит Сансрын нисэгчдийн бэлтгэлийн төвд Ганзоригийн хамт бэлтгэлд орсон байна. Нислэгийн дараа түүнийг Монгол Ардын Армийн ахмад цолноос дэвшүүлж, Монгол Ардын Бүгд Найрамдах Улсын баатар, Зөвлөлтийн баатар, хошууч цол хүртээсэн. Владимир Жанибеков мөн МАБНУ-ын баатар цолоор шагнуулжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд