Ням, 4 сар 20, 2025
HomeБоловсролМонгол эмч нар АНУ-д мэргэжлийн сургалтад хамрагдана

Монгол эмч нар АНУ-д мэргэжлийн сургалтад хамрагдана

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ординатор эмч нар АНУ-д тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сургалтад хамрагдах боломж бүрдлээ. Энэхүү боломжийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан санаачлан, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна.

Солонгосын Бүгд Найрамдах Улсын Олон улсын боловсролын солилцооны холбоо-той хамтран гурван шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулж, шалгарсан эмч нарыг АНУ-д үргэлжлүүлэн сургах болсон байна.

Хөтөлбөрийн хүрээнд:

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн ординатор О.Номунзул,
  • Төв цэргийн эмнэлгийн мэс заслын тасгийн ординатор М.Номин-Эрдэнэ нар
    2025 оны 6-р сард Монгол дахь сургалтаа дүүргээд, АНУ-д үргэлжлүүлэн мэргэшүүлэх сургалт хийхээр болжээ.

Өнгөрсөн жилийн байдлаар улс даяар нийт 1161 ординатор эмч төгссөнөөс:

  • 1045 нь ерөнхий мэргэжлийн эмч,
  • 80 нь уламжлалт анагаахын эмч,
  • 36 нь шүдний эмч болж эмнэлгийн салбарт орсон байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд