Пүрэв, 7 сар 3, 2025
HomeСпорт"Монгол амазонс"-т ₮500 сая төгрөг, сар бүр ₮1 саяын урамшуулал олгоно

“Монгол амазонс”-т ₮500 сая төгрөг, сар бүр ₮1 саяын урамшуулал олгоно

2025 оны 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй шигшээ багийг өнөөдөр Улаанбаатар хотноо хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Шагнал гардуулах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар оролцож, үндэсний шигшээ багт Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгийн мөнгөн шагналын батламжийг гардуулсан юм.

Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг хэрхэн олгодог вэ?

Уг шагналыг олгох журмыг анх 2022 онд тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баталсан бөгөөд “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт” зориулсан байдаг.

Журмын гол заалтуудаас:

  • 2.1: Монгол үндэстний үнэт зүйл, бахархлыг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, олон улсад амжилттай оролцсон иргэн, баг, хамтлагийг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран шагналд нэр дэвшүүлнэ.
  • 4.1: Шагналын хэмжээ:
    • Иргэнд – 200 сая төгрөг
    • Баг, хамтлагт – 500 сая төгрөг
  • 4.2: Засгийн газрын шийдвэрийн үндсэн дээр Ерөнхий сайдын захирамжаар олгоно.
  • 4.3: Шагнал гардуулах үйл ажиллагааг соёлын асуудал хариуцсан төв байгууллага зохион байгуулж, Ерөнхий сайд гардуулна.

Журмын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Ерөнхийлөгчийн зарлигаар сар бүр урамшуулал олгодог тогтолцоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олимп болон дэлхийн аваргын медальтнууд насан туршдаа сар бүр мөнгөн урамшуулал авдаг. Энэ журамд 3×3 шигшээ багийн тамирчид ч хамрагдах боломжтой бөгөөд дараах байдлаар олгодог байна:

  • Олимпийн алтан медаль – 4 сая төгрөг
  • Олимпийн мөнгөн медаль – 3 сая төгрөг
  • Олимпийн хүрэл медаль – 2 сая төгрөг
  • ДАШТ-ий алтан медаль (олимпийн төрөл) – 2 сая төгрөг
  • ДАШТ-ий мөнгөн медаль (олимпийн төрөл) – 1 сая төгрөг
  • ДАШТ-ий хүрэл медаль (олимпийн төрөл) – 500 мянган төгрөг

Энэхүү тогтолцоо нь олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлсэн тамирчдаа дэмжих, үндэсний бахархлыг бататгах зорилготой юм. “Монгол амазонс” хэмээн алдаршсан эмэгтэй шигшээ багийн амжилт нь залуу үед үлгэр дууриал болж, спортын салбарын хөгжлийг урамшуулсан онцгой үйл явдал байлаа.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд