Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага (МОНАДА) 16 бөхийг улсын болон аймаг, сумдын баяр наадамд барилдуулахгүй байх зөвлөмж гаргасан байна. Тус зөвлөмжид нэрлэгдсэн бөхчүүдийн дунд улсын цолтой нэг бөх, аймгийн цолтой долоон бөх, сумын цолтой найман бөх оржээ.
Допингийн зөрчилтэй бөхчүүдийн жагсаалт:
- Дэлгэрбаярын Отгонбаяр (Хэнтий аймгийн сумын заан)
- Дагвадоржийн Оргилох (Увс аймгийн сумын заан)
- Галбадрахын Мөнхбаяр (Архангай аймгийн арслан)
- Адъяагийн Баяртогтох (Өмнөговь аймгийн сумын заан)
- Ганбаатарын Пүрэвбаатар (Увс аймгийн сумын заан)
- Чулуунбатын Бямбадорж (Өвөрхангай аймгийн арслан)
- Буянтогтохын Ганзолбоо (Төв аймгийн заан)
- Эрдэнэбаярын Мөнхболд (Дундговь аймгийн заан)
- Буян-Өсөхийн Цэрэнсумъяа (Говь-Алтай аймгийн сумын заан)
- Бямбабазарын Хаш-Эрдэнэ (Баянхонгор аймгийн сумын заан)
- Баярсайханы Буяндорж (Завхан аймгийн сумын заан)
- Ууганбаярын Одбаяр (Төв аймгийн сумын заан)
- Болоржавын Отгонбаатар (Төв аймгийн арслан)
- Бөхбатын Ананпүрэв (Дундговь аймгийн заан)
- Шоовдорын Дарханбат (Өмнөговь аймгийн улсын начин)
- Баасандоржийн Болдбаатар (Увс аймгийн заан)
Эдгээр бөхчүүд допингийн зөрчил гаргасан тул баяр наадамд оролцуулахгүй байхыг МОНАДА зөвлөжээ.
Анхааруулга:
Хэрвээ допингийн зөрчилтэй тамирчинг баяр наадамд оролцуулсан тохиолдолд тухайн тамирчны тэмцээнд үзүүлсэн амжилт, шагнал, цолыг хүчингүй болгож, тэмцээний байр эзэлсэн дарааллыг холбогдох журмын дагуу өөрчлөх шаардлагатай болдог гэдгийг МОНАДА онцолсон байна.