Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Хөгжлийн харандаа” танин мэдэхүйн, инновацын үзэсгэлэнгийн хүрээнд цахим спортын тэмцээн, cosplay, цуглуулгын солилцоо зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох гэж байна.
E-спортын хоёр төрлөөр тэмцээн болно:
- “Counter Strike 2” (CS2)
- “Mobile Legend”
Бүртгэл дуусах хугацаа: 2024.05.28
Насны ангилал: 13–17 насны хүүхэд, залуус
Баг бүрдүүлэх: Өөрийн багаа бүрдүүлээд оролцох боломжтой
Шагнал:
- Эхний 3 байр – мөнгөн шагнал
- MVP (хамгийн үнэ цэнтэй тоглогч) – мөнгөн шагнал
Бүртгэлийн холбоос:
https://forms.gle/fezcDkZ8y1bTszvc8
Cosplay тэмцээн
Тэмцээний үеэр оролцогч хүүхэд, залуус дуртай аниме, хүүхэлдэйн кино, тоглоомын баатрын дүрд хувирч “Cosplay” тэмцээнд оролцох боломжтой. Энэ бол уран сэтгэмж, дүр бүтээх чадвараа сорих сайхан боломж юм.
“Хуваалцангаа цуглуулъя” – Цуглуулгын солилцоо
Өөрийн ховор, сонин, содон цуглуулгатай хүүхдүүд “Соёлын төв өргөө”-нд үзэсгэлэнгээ дэлгэн, бусад хүүхдүүдтэй цуглуулгаа солилцох боломжтой.
Бүртгэл, мэдээлэл авах утас: 88927079
“Хөгжлийн харандаа” арга хэмжээнд ирээд өөрийгөө сорьж, бүтээлч уур амьсгалд нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.