Пүрэв, 3 сар 12, 2026
HomeСпортMilano Cortina 2026: Монголын тамирчид 21, 22 дугаар байр эзэллээ

Milano Cortina 2026: Монголын тамирчид 21, 22 дугаар байр эзэллээ

Италид зохион байгуулагдаж буй “Милан Кортина 2026” өвлийн Паралимпын наадам үргэлжилж байна. Энэхүү наадамд Монгол Улсаас нийт 3 тамирчин оролцож, пара спортын төрөлд хүч сорьж байгаа юм.

Өчигдөр гүйлтийн цанын тэмцээний дундын зай буюу 10 км-ийн уралдаан явагдлаа. Нийт 25 тамирчин гараанд гарч, сонгомол техникээр өрсөлдсөн байна.

Монголын тамирчдаас ОУХМ Б.Ганболд 10 км-ийн зайг 34:40 цагийн амжилтаар туулж 21 дүгээр байр эзэлсэн бол ОУХМ Ц.Дашдорж 34:49 цагийн үзүүлэлтээр барианд орж 22 дугаар байранд шалгарлаа.

Пара гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж буй Монголын хоёр тамирчин дараагийн гараагаа 3 дугаар сарын 15-ны өдөр хийнэ. Тэд энэ өдөр 20 км-ийн холын зайн уралдаанд хүч сорих хуваарьтай байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд