“Милано-Кортина 2026” өвлийн олимпын наадмын галт бамбар олимпын наадмын өлгий нутаг болох Грекийн Олимпиа хотноо ёслол төгөлдөр бадамлан аслаа. Энэхүү бамбарыг асаасан нь удахгүй болох өвлийн олимпын наадмын албан ёсны эхлэл болж байна.
Бамбарын буухиаг Грекийн тамирчин, “Парис 2024” олимпын наадмын хүрэл медальт Петрос Гкайдацис эхлүүлсэн. Тэрээр Италийн тамирчин, олимпын хошой аварга Стефания Белмондогийн хамт гүйсэн бөгөөд улмаар бамбарыг олимпын аварга Армин Цөггелерт дамжуулан өгсөн байна.
Итали Даяарх Аялал
Асаагдсан галт бамбарыг:
- 12-р сарын 4-ний өдөр “Милан Кортина 2026” олимпын наадмыг зохион байгуулагчдад албан ёсоор гардуулан өгнө.
- 12-р сарын 5-ны өдөр Итали Улсын Ром хотоос эхлэн улс орон даяар аялалаа эхлүүлнэ.
- Бамбарын буухиа 2026 оны 2-р сарын 6-ны өдөр болох нээлтийн ёслолын ажиллагаанд буухиалан хүрэх юм.
Бамбарын буухиа нь Италийн 20 бүс нутгийн 110 муж нутгаар дайран өнгөрөх. Нийт 63 хоногийн турш үргэлжлэх энэхүү аялалаар 60 гаруй дэлхийн өвд багтсан газруудаар зочилж, нийт 12 мянган километр замыг туулах ажээ.
Түүх сөхвөл, өвлийн олимпын наадмын бамбарыг анх Норвеги Улсад болсон “Осло 1952” олимпын наадамд зориулан асааж байжээ.
