Лхагва, 3 сар 11, 2026
HomeСпорт"Милан Кортина-2026": Монголын пара цаначид эхний уралдаандаа хурд сорилоо

“Милан Кортина-2026”: Монголын пара цаначид эхний уралдаандаа хурд сорилоо

“Милан Кортина-2026” өвлийн паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй пара гүйлтийн цанын үндэсний шигшээ багийн тамирчид тэмцээнээ амжилттай эхлүүллээ. ОУХМ Б.Ганболд, ОУХМ Ц.Дашдорж нар гүйлтийн цанын босоо төрлийн ойрын зайн (Sprint) цуваа гараатай уралдаанд сонгомол техникээр уралдаж, дараах амжилтыг үзүүлэв.

Уралдааны үр дүн (Ойрын зай):

  • Батмөнхийн Ганболд (ОУХМ): Нийт 30 тамирчин уралдсанаас замаа 2:44.63 цагийн үзүүлэлтээр туулж, XVI байр эзэллээ.
  • Цэгмидийн Дашдорж (ОУХМ): Замаа 2:51.71 цагийн үзүүлэлтээр дуусгаж, XXII байрт шалгарлаа.

Монголын баг тамирчдын тэмцээн үүгээр дуусаагүй бөгөөд тэд өнөөдөр 10 км-ийн дундын зайд сонгомол техникээр дахин хурд сорих хуваарьтай байна. Б.Ганболд, Ц.Дашдорж нарын хувьд өмнөх паралимпын наадмуудад оролцож байсан туршлагатай тамирчид бөгөөд энэ удаагийн наадамд амжилтаа ахиулах зорилго тавин оролцож байгаа юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд