Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмМазаалай баавгайн хамгаалалд чиглэсэн цогц арга хэмжээ үргэлжилж байна

Мазаалай баавгайн хамгаалалд чиглэсэн цогц арга хэмжээ үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зөвхөн манай орны Говийн цөлийн бүсэд амьдардаг, ховордсон зүйлийн нэг болох Мазаалай буюу Говийн хүрэн баавгайн хамгааллыг хангах зорилготой хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

Мазаалай баавгайнууд хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр ичээнээсээ гардаг бөгөөд энэ үед тэдний хоол хүнс хомс байдаг тул нэмэлт тэжээл өгч эхэлдэг. 2025 оны хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 20-ны хооронд эхний ээлжийн 3440 кг тэжээлийг 26 байршилд байршуулсан 43 саванд байршуулсан бол хоёр дахь ээлжийн 4000 кг тэжээлийг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс хойш нийлүүлж эхэлжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төслүүд, хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга О.Алтансаруулын мэдээлснээр, энэ хавар нийт 7.5 тонн нэмэлт тэжээлийг Мазаалай баавгайн гол тархац нутгуудад тараахаар төлөвлөж байгаа аж. Мөн maza.mn вэбсайтад хамгаалалтын арга хэмжээний явцыг нийтэлж, олон нийтэд мэдээлж байна.

Мазаалай хамгааллын хүрээнд хэрэгжиж буй гол арга хэмжээнүүд:

  • Баавгайн амьдрах орчны усны хүртээмжийг сайжруулах, хиймэл нуур байгуулах
  • Усны цэгүүдэд бодит цагийн хяналт хийх камер суурилуулах
  • Мазаалай баавгайн хоол тэжээлийн бүтцийн судалгаа хийх
  • Нэмэлт тэжээлийн чанарыг сайжруулах, туршилт хийх, хоол хүнс бэлтгэх
  • Дотоод болон гадаад паразитын судалгаа хийх
  • GPS дохио бүхий хиймэл дагуулын хүзүүвч зүүх
  • Үүл багасгах, хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээ авах
  • Мазаалай судалгааны төв байгуулах бэлтгэл ажил эхлүүлэх

Говийн хүрэн баавгайн хамгаалал нь зөвхөн энэхүү ховор амьтныг хадгалаад зогсохгүй, Говийн экосистемийг сайжруулж, бүс нутгийн биологийн төрөл зүйлийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд