Пүрэв, 7 сар 10, 2025
HomeОсол хэрэгМашин хулгайлж, бусдыг хутгалсан бүлэг өсвөр насны этгээдүүдийг баривчиллаа

Машин хулгайлж, бусдыг хутгалсан бүлэг өсвөр насны этгээдүүдийг баривчиллаа

2025 оны долдугаар сарын 3-ны өдөр хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон, 13-19 насны залуусыг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ.

Тухайн бүлэгт:

  • 13 настай А
  • 14 настай М
  • 15 настай У
  • 16 настай Г
  • 19 настай Б нар багтаж байв.

Тэд Улаанбаатар хотын Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүргүүдээс “Toyota Harrier”, “Toyota Prius 11” маркийн автомашинуудыг хууль бусаар авч, хулгайлсан тээврийн хэрэгслүүдээ Сэлэнгэ аймагт орхин явсан байна. Мөн долдугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс дахин “Toyota Harrier” маркийн автомашин хулгайлан, унаж явахдаа бусадтай маргалдан, нэг хүнийг хутгалж гэмтээгээд хэргийн газраас оргон зугтаасан байна.

Мөн СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрээс “Toyota Prius 41” болон “Subaru Forester” маркийн хоёр автомашиныг хулгайлсныг нь цагдаа нар яаралтай эрэн сурвалжилж, Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрээс этгээдүүдийг олж, баривчилжээ.

Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:

  • Тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай газар байрлуулах
  • Асаалтын системийн голыг шалгуулж, хуучирсан бол солих
  • Машинаа онгорхой, цоожгүй орхихоос татгалзах
  • Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдүүддээ нягт хяналт тавьж, гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд