2025 оны гуравдугаар сарын 18-ны 20:00 цагаас гуравдугаар сарын 19-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
УЛААНБААТАР ХОТ:
Маргааш багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр хүрч үлээх төлөвтэй.
- Шөнөдөө: Яармаг, Сонгины орчмоор -10…-12 хэм, бусад хэсгээр -6…-8 хэм хүйтэн байна.
- Өдөртөө: +8…+10 хэмийн дулаан байх төлөвтэй.
БАГАНУУР:
Цэлмэг, багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр хүрнэ.
- Шөнөдөө: -10…-12 хэм хүйтэн
- Өдөртөө: +9…+11 хэм дулаан
ТЭРЭЛЖ:
Цаг агаар тогтуун, багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр хүрнэ.
- Шөнөдөө: -12…-14 хэм хүйтэн
- Өдөртөө: +7…+9 хэм дулаан
Иргэдийг цаг агаарын нөхцөл байдалдаа тохируулан хувцаслахыг анхааруулж байна.