Мягмар, 3 сар 3, 2026
HomeСпортМарафонч Х.Алимаа дэлхийн их марафонд хоёр дахь удаагаа "од" шүүрлээ

Марафонч Х.Алимаа дэлхийн их марафонд хоёр дахь удаагаа “од” шүүрлээ

АНУ-д оршин суудаг марафонч Х.Алимаа олон улсын гүйлтийн спортын оргил гэгддэг “World Marathon Majors” цувралыг хоёр дахь удаагаа бүрэн зайд дуусгаж, хос медаль хүртлээ. Тэрбээр 2026 оны гуравдугаар сарын 1-нд Токио хотын марафонд барианд орсноор энэхүү нэр хүндтэй амжилтыг тогтоосон анхны Монгол хүн болж байна.

Дэлхийн зургаан их марафонд дараах хотуудын тэмцээн багтдаг:

  1. Бостон (АНУ)
  2. Чикаго (АНУ)
  3. Нью-Йорк (АНУ)
  4. Берлин (Герман)
  5. Лондон (Их Британи)
  6. Токио (Япон)

Х.Алимаагийн хувьд өнөөдрийн байдлаар нийт 39 удаа бүтэн марафоны зайд (42.195 км) хурд сориод байгаагаас 16 нь дэлхийн их марафоны цуврал уралдаан байжээ. Тэрбээр ийнхүү тэсвэр хатуужил, хичээл зүтгэлээрээ эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд сурталчилсаар байна. Хос “Зургаан од” медаль хүртэх нь тамирчнаас асар их сахилга бат болон олон жилийн тогтвортой бэлтгэл сургуулилт шаарддаг ховор амжилт юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд