Домогт поп дуучин Майкл Жексон түүхэнд анх удаа зургаан өөр арванд дараалан (1970–2020 он) Billboard Hot 100 жагсаалтын ТОП-10-т багтсан уран бүтээлч боллоо. Variety-ийн мэдээлснээр, Хэллоуин-ий дараа түүний домогт хит “Thriller” дуу чартын 10-р байр руу дахин эргэн орсон байна.
Luminate-ийн мэдээллээр, 1982 онд гарсан энэхүү дуу сүүлийн долоо хоногт 14 сая онлайн сонсгол, 9.3 сая радиогоор цацагдсан удаа бүртгэж, өмнөх 32-р байраасаа 10-р байр хүртэл өссөн байна. “Thriller” анх гарч байхдаа Billboard-ийн 4-р байр хүртэл гарч байсан бөгөөд дахин амжилт үзүүлснээр сонгодог бүтээлийн үнэ цэнийг батлав.
Өмнөх амжилтыг Энди Уильямс эзэмшиж байсан бөгөөд түүний уран бүтээлүүд таван өөр арванд дараалан ТОП-10-т багтаж байжээ.
Майкл Жексон анх 1971 оны 11-р сард “Got to Be There” дуугаар соль карьертаа Billboard-ийн ТОП-10-д анх орсон бөгөөд нийтдээ 30 хит дуу нь ТОП-10-т багтсан байдаг. Үүнээс 13 дуу нь 1-р байр эзэлж, Жексоныг бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг болгосон юм.
Тэрээр хамгийн сүүлд 2018 онд (нас барсны дараа) Дрэйкийн “Don’t Matter to Me” дуунд хамтран оролцсоноор чартанд дахин гарч ирсэн.
“Thriller”-ийн дахин алдартай болоход нөлөөлсөн гол шалтгаан бол найруулагч Антуан Фукуа-гийн ирээдүйн “Michael” нэртэй намтарчилсан киноны трейлер юм. Энэхүү кино 2026 оны 4-р сарын 24-нд нээлтээ хийх бөгөөд трейлер нь гарсан даруйдаа түүхэн дэх хамгийн их үзсэн хөгжмийн намтар киноны тизер болжээ.
