Баасан, 2 сар 13, 2026
HomeСпорт“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ

“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ

Дашчойлин хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан “Майдар бурхны авшиг” аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэв.

Барилдааны шөвгийн бөхчүүд:

  • Их шөвөг: Увс аймгийн аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр, Өмнөговь аймгийн аймгийн арслан Б.Баянсүх нар шалгарсан.
  • Дунд шөвөг: Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Г.Төрмөнх, аймгийн арслан Б.Цагаанбанди, Б.Бат-Эрдэнэ нар үлдлээ.

Гал морин жилийн сар шинийн баярт зориулсан үндсэн барилдаан 2026 оны хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд “Монгол бөхийн өргөө”-нд болох бөгөөд үүнд оролцох аймаг, цэргийн цолтнуудад эрх олгох барилдаан хоёрдугаар сарын 15-ны 15:00 цагт болно. Тус барилдаанд чансаа өндөр 70-80 бөх шууд оролцох эрхтэй бол бусад нь урьдчилсан шатанд хүч үзэх юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

1 COMMENT

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд