Баасан, 6 сар 13, 2025
HomeОлон улсын мэдээЛос-Анжелест комендантын цаг нэвтрүүлэв — шалтгаан нь дээрэм, эмх замбараагүй байдал

Лос-Анжелест комендантын цаг нэвтрүүлэв — шалтгаан нь дээрэм, эмх замбараагүй байдал

Калифорни мужийн нийслэл Лос-Анжелес хотын төвд сүүлийн өдрүүдэд өрнөсөн эсэргүүцлийн жагсаал хүчирхийлэлд хүрсэнтэй холбоотойгоор орон нутгийн захиргаа тус бүс нутагт хязгаарлалтын арга хэмжээ авлаа. Хотын захиргаанаас комендантын цаг нэвтрүүлж байгааг CNN агентлаг мэдээлэв.

Хэзээ, хаана үйлчилж эхэлсэн бэ?

Лос-Анжелесийн захирагч Карен Басс мягмар гарагт хэвлэлийн бага хурал хийж, комендантын цагийг 20:00 цагаас (орон нутгийн цагаар) эхлүүлж, маргааш өглөөний 6:00 цаг хүртэл үргэлжлэхийг зарлав. Энэхүү хязгаарлалт нь зөвхөн хотын төв хэсэгт хамаарах бөгөөд ойролцоогоор 100 мянга орчим иргэд хамрагдах тооцоо гарчээ.

Яагаад ийм шийдвэр гаргав?

Хотын удирдлагуудын мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаалын үеэр 23 аж ахуйн нэгж дээрэмдүүлсэн байна. Тус хэргүүдийн дотор Adidas болон Apple дэлгүүрүүд, эмийн сан, үнэт эдлэлийн дэлгүүр болон каннабисийн хоёр диспансер орсон аж.

“Бид энэ арга хэмжээг хэд хоногийн өмнөөс авч үзэж байсан. Гэвч өнгөрсөн шөнө болсон сүйтгэл, 23 дэлгүүр дээрэмдүүлсэн нь асуудлыг дээд цэгт нь хүргэж, комендантын цаг тогтоохоос аргагүй байдалд хүргэсэн,” хэмээн Карен Басс мэдэгдэв.

Холбогдох арга хэмжээ, хариу үйлдэл

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нөхцөл байдлыг хяналтад авахаар Лос-Анжелест 2000 үндэсний гварди, хэдэн зуун тэнгисийн явган цэргийг илгээжээ. Энэ шийдвэрийг Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсомтой урьдчилан зөвшилцөөгүйгээр гаргасан бөгөөд мужийн удирдлагууд үүнийг хууль бус гэж үзэн холбооны засгийн газрын эсрэг шүүхэд гомдол гаргаад байна.

Трамп жагсагчдыг “эмх замбараагүй бүлэглэл” хэмээн нэрлэж, хүчний байгууллагынхныг хотоос татахгүй гэдгээ илэрхийлсэн бол төрийн өмгөөлөгчид жагсаалд оролцсон 200 орчим хүнийг баривчилсан тухай мэдээлэв.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд