HomeСпортЛинь Юй-тин Улаанбаатарын дэвжээнээс хүрэл медаль хүртлээ

Линь Юй-тин Улаанбаатарын дэвжээнээс хүрэл медаль хүртлээ

Эмэгтэй боксын Парисын олимпын аварга, Тайванийн тамирчин Линь Юй-тин Улаанбаатар хотод болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ “World Boxing” холбооноос авсан талаар өмнө нь мэдээлэгдээд байсан. Түүний оролцоо анхаарал татсан шалтгаан нь 2023 онд IBA холбооноос Алжирын Иман Хелифтэй хамт хүйс тогтоох шалгалтад унасан гэх үндэслэлээр хасагдаж байсан явдал юм. Гэсэн ч ОУОХ тэднийг Парисын олимпын наадамд оролцуулах шийдвэр гаргаж, улмаар хоёулаа олимпын аварга болсон билээ.

Энэ удаад “World Boxing” Тайванийн боксын холбооны хүсэлтийг хэлэлцсэний үндсэн дээр Линь Юй-тинд Улаанбаатарт зохион байгуулагдаж буй Азийн АШТ-д оролцох боломж олгосон байна. Тус холбооны мэдээлснээр тэрбээр хүйсийн бүх шалгалтыг амжилттай давж, төрөлхийн эмэгтэй хүн гэдгээ баталжээ.

Линь Юй-тин нь Парисын олимпын алтан медалиас гадна IBA холбооны дэлхийн хошой аварга /2018, 2022/, мөн 2023 оны Азийн наадмын аварга амжилттай тамирчин юм. Тиймээс түүнийг энэ удаагийн тэмцээний гол фаворитуудын нэг гэж үзэж байв.

Гэвч Улаанбаатарын ринг дээр тэр аваргын төлөө шалгарч чадсангүй. Эмэгтэй 60 кг-ын жинд өрсөлдсөн Линь Юй-тин алтан медалийн төлөөх эрхийн төлөө Хойд Солонгосын Вон Ын Гёнтой тулалдаж, ялагдал хүлээлээ. Өрсөлдөгч нь тулааны турш илүү хүчтэй довтолж, давуу байдлаа хадгалснаар ялалт байгуулсан бол Тайванийн тамирчин хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд