HomeСпортЛеброн Жэймс НБА-ын түүхэнд хүүдээ оновчтой дамжуулалт өгсөн анхны тоглогч боллоо

Леброн Жэймс НБА-ын түүхэнд хүүдээ оновчтой дамжуулалт өгсөн анхны тоглогч боллоо

“Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч Леброн Жэймс Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд төрсөн хүүдээ оновчтой дамжуулалт (assist) өгсөн анхны тоглогч болж, шинэ дээд амжилт тогтоолоо.

3 дугаар сарын 28-ны өдөр “Лейкерс” баг талбайдаа “Бруклин Нетс”-ийг хүлээн авч, 116:99 харьцаатайгаар буулган авсан юм. Тоглолтын хоёрдугаар үеийн дундуур Леброн өөрийн хүү Бронни Жэймст гоол оруулах боломж олгож, оновчтой дамжуулалт өгчээ. Уг тоглолтод Леброн Жэймс 14 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 8 дамжуулалт гүйцэтгэсэн бол Бронни Жэймс 3 оноо авсан байна.

Өдгөө 41 настай Леброн Жэймс НБА-д дөрвөн удаа түрүүлж, улирлын болон плей-оффын финалын цувралын “Үнэ цэнтэй тоглогч”-оор (MVP) тус бүр дөрвөн удаа тодорч байсан домогт тамирчин юм. Тэрээр лигийн бүх цаг үеийн онооны рекорд болон хамгийн олон улирал тоглосон амжилтыг ганцаараа эзэмшдэг бөгөөд энэ жил НБА- дахь 23 дахь улиралдаа тоглож байна.

Леброн Жэймс НБА-ын түүхэнд хүүдээ оновчтой дамжуулалт өгсөн анхны тоглогч боллоо

Харин түүний хүү, 21 настай Бронни Жэймс 2024 оны НБА-ын драфтын 55 дахь сонголтоор лигт орж ирсэн юм. Тэрээр 2024 оны 7 дугаар сарын 3-нд “Лейкерс” багтай шинэ тоглогчийн гэрээ байгуулсан бөгөөд өмнө нь Сьерра-Каньон ахлах сургуулийн багт тоглож байсан туршлагатай билээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд