Даваа, 6 сар 9, 2025
HomeОлон улсын мэдээ“Labubu” – Дэлхийн загвар, соёлын шинэ дүр төрх

“Labubu” – Дэлхийн загвар, соёлын шинэ дүр төрх

Сүүлийн жилүүдэд дэлхийн залуусын дунд шинэ үзэгдэл хүч түрэн гарч ирлээ. Тэр бол хурц шүдтэй, үсэрхэг, инээдтэй атлаа нууцлаг төрхтэй “Labubu” нэртэй жижиг тоглоом. Энэхүү дүр дэлхий дахинд шинэ соёл, загварын чиг хандлагыг тодорхойлох болсныг Мадонна, “BlackPink”-ийн Rosé зэрэг алдартнуудын сошиалд хэрхэн гарч байгаагаас харж болно.

Labubu гэж хэн бэ?

Labubu нь Хонконгт уран бүтээлээ эхлүүлсэн зураач Касинг Лунг-ийн бүтээл бөгөөд Скандинавын ардын үлгэрт тулгуурласан “The Monsters” цувралын нэг хэсэг. Энэхүү цуврал тоглоомыг Хятадын “Pop Mart” компани үйлдвэрлэдэг бөгөөд худалдаанд гармагцаа хэдхэн секундын дотор дуусдаг ховор үзэгдэл болсон.

“Blind Box” – Гайхамшигт гэнэтийн бэлэг

Labubu тоглоом нь “Blind Box” буюу дотроо яг ямар дүр байгааг мэдэхгүйгээр зарагддаг. Энэ хэлбэр нь хэрэглэгчдийн сонирхлыг улам татаж, ховор хувилбаруудыг хайж хэдэн цагаар дэлгүүрийн гадаа дугаарлах хүртэл эрэлт бий болгож байна.

Labubu

Цуглуулагчдын шинэ шүтээн

“Pop Mart”-ын тайланд дурдсанаар 2024 онд “The Monsters” цуврал тоглоомын борлуулалт 419 сая ам.долларт хүрч, өмнөх оноосоо 726.6 хувиар өссөн байна. Энэ бол компанийн түүхэнд байгаагүй амжилт.

Сүүлийн шинэчлэгдсэн Labubu цувралын анхны үнэ нь 27.99 ам.доллар байсан бол борлуулагдаж дууссаны дараа дахин худалдаалагдаж буй үнэ нь 60-200 ам.доллар болж өсчээ.

Зөвхөн тоглоом биш — соёл, хэв маяг

Labubu нь зөвхөн тоглоом биш, харин орчин үеийн залуусын соёл, дотоод ертөнцийн илэрхийлэл, цуглуулгын бахархал, ховор байдлын үнэ цэнэ болоод байна. Хүүхдүүдээс гадна насанд хүрэгчид хүртэл энэхүү “бяцхан мангасыг” сонирхон цуглуулж, түүгээр өөрийн хэв маяг, гоо зүйг тодорхойлох болсон нь энэ үзэгдлийг улам лавшруулж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд