Мягмар, 7 сар 1, 2025
HomeУлс төрЛ.Оюун-Эрдэнийн 2024 оны ХОМ: Орлого буурч, гэр бүлийнх нь орлого өсжээ

Л.Оюун-Эрдэнийн 2024 оны ХОМ: Орлого буурч, гэр бүлийнх нь орлого өсжээ

Авлигатай тэмцэх газраас (АТГ) 2024 оны төрийн болон нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэлж эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдүүлэг анхаарал татаж байна. Түүний хувийн хэрэглээ, гэр бүлийн тансаг зардлууд олон нийтийн шүүмжлэл дагуулсны дараа энэхүү мэдээлэл ил болсон нь сонирхол татаж байна.

2024 оны ХОМ-ий онцлох үзүүлэлтүүд:

  • Өөрийн орлого: 230.1 сая төгрөг
    (2023 онд 243.9 сая төгрөг — 13.8 сая төгрөгөөр буурсан)
  • Гэр бүлийн орлого: 18.6 сая төгрөг
    (2023 онд 15.7 сая төгрөг — 2.9 сая төгрөгөөр өссөн)

Бусад хөрөнгө:

  • Үл хөдлөх хөрөнгө: 364.1 сая төгрөг
    (Нийтийн орон сууц 1 — өөрчлөгдөөгүй)
  • Автомашин: Toyota Highlander — 30 сая төгрөг
    (Өөрчлөгдөөгүй)
  • Мал, амьтан: 170.8 сая төгрөг
    (2023 онд 169.3 сая — 1.5 сая төгрөгөөр өссөн)
    • Хурдан удмын адуу – 3
    • Энгийн адуу – 19
    • Үхэр – 73
    • Хонь – 88
    • Ямаа – 102
  • Үнэт эдлэл: 67.5 сая төгрөг
    (Өөрчлөгдөөгүй)
  • Дотоодын хадгаламж: 113.2 сая төгрөг
    (2023 онд 133 сая төгрөг — 19.8 сая төгрөгөөр буурсан)

Хуулийн этгээдүүд:

  • “Херо энтертайнмент групп” ХХК
  • “Хүлэг контент” ХХК — гэж мэдүүлэгт дурджээ.

Түүний гэр бүлийн өндөр өртөг бүхий сүй тавих ёслол болон үнэт эдлэлийн бэлгүүд олон нийтийн дунд маргаан дагуулж, “Огцрох амархан” хэмээх эсэргүүцлийн жагсаал өрнөж байсныг санах хэрэгтэй. Харин түүний энэ жилийн ХОМ-тээ мэдүүлсэн орлого нь дээрх зардлуудыг хэрхэн даах боломжтой талаар нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсаар байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд