Английн Ливерпүүл хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөөгүй байгаа бөгөөд Монголын хоёр шилдэг боксчин маргааш хүрэл медалийн төлөөх тулаанд оролцоно.
Тэмцээний хуваарь
- 🕗 20:00 цагт – Эмэгтэйчүүдийн 48 кг жинд ОУХМ, дэлхийн аваргын мөнгөн медальт Л.Алтанцэцэг Японы тамирчин Хикару Шинохаратай тулалдана.
- 🕘 21:00 цагт – Эрэгтэйчүүдийн 50 кг жинд Монголын тамирчин А.Баттулга Испанийн боксчин Молина Салвадортой хүч сорьно.
Шууд үзэх боломж
Тулааныг үзэхийг хүсвэл eurovisionsport.com сайтад бүртгүүлэн шууд дамжуулалтаар хүлээн авах боломжтой. Мөн Papa coach Shinebayar фэйсбүүк хуудсаар дагах боломжтой.
Монголын тамирчид энэ тэмцээнээс медаль хүртэх өндөр боломжтой байгаа нь дотоодын спорт сонирхогчдын анхаарлын төвд байна.