Лхагва, 3 сар 4, 2026
HomeШоу бизнесКвентин Тарантино Ойрхи Дорнодод "ами алдсан" гэх мэдээлэл худал болох нь тогтоогдов

Квентин Тарантино Ойрхи Дорнодод “ами алдсан” гэх мэдээлэл худал болох нь тогтоогдов

Нэрт найруулагчийн үхлийн тухай цуурхал цахим орчинд хүчтэй тархаж, олныг цочирдуулаад амжлаа.

“Pulp Fiction”, “Kill Bill” зэрэг сод бүтээлүүдээрээ алдаршсан орчин цагийн Холливудын хамгийн нөлөө бүхий найруулагчдын нэг Квентин Тарантино энэ удаад шинэ киноноосоо бус, харин түүний амь насанд аюул учирсан гэх шуугианы улмаас олны анхаарлын төвд орлоо.

X (хуучнаар Twitter) сүлжээнд найруулагч Тарантиног таалал төгссөн гэх мэдээлэл маш хурдтай тархсан юм. Уг мэдээлэлд түүнийг Ойрхи Дорнодод болж буй мөргөлдөөний үеэр пуужингийн цохилтод өртөж амиа алдсан хэмээн өгүүлжээ.

Гэвч энэхүү мэдээлэл нь бодит байдалд огт нийцэхгүй байна. Найруулагчийн ойрын хүрээллийн төлөөлөгчид Daily Mail хэвлэлд өгсөн тайлбартаа түүнийг эсэн мэнд, аюулгүй газар байгааг албан ёсоор баталлаа. Ямар нэгэн золгүй явдал тохиолдсон талаар албан ёсны баталгаатай эх сурвалж байхгүй байна.

Олон нийтийг түгшээсэн энэхүү цуурхлыг олон дагагчтай нэгэн хаяг анх ямар ч нотлох баримтгүйгээр түгээж, бүр нэр хүндтэй Deadline хэвлэлийг эх сурвалжаа болгон ашигласан нь гал дээр тос нэмжээ. Үүний дараа бусад хэрэглэгчид болон зарим онлайн сайтууд уг мэдээллийг нягтлалгүйгээр дамжуулж эхэлсэн байна.

Хуурамч мэдээллийг үнэмшилтэй харагдуулахын тулд хиймэл оюун ухаанаар (AI) бүтээсэн зургуудыг ашигласан байжээ. Уг зургуудад Квентин Тарантиног Израиль дахь нуувч дотор байгаа мэтээр дүрсэлсэн байсан ч удалгүй эвлүүлэг болох нь илэрсэн юм. Одоогийн байдлаар X платформын Grok систем эдгээр хуурамч мэдээллүүдэд “эргэлзээтэй агуулга” гэсэн тэмдэглэгээг хийгээд байна.

Алдартай одуудыг “оршуулсан” энэхүү хэрэг явдал нь дэлхий дахинд хурцадмал байдал үүссэн үед нягтлаагүй мэдээ мэдээлэл нийгмийн сүлжээгээр хэр хурдан тархдагийг дахин нэг удаа харууллаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд