HomeОлон улсын мэдээКубын гол Дулааны цахилгаан станц зогслоо: Нийслэл Хавана хот бараг бүхэлдээ гэрэлгүй...

Кубын гол Дулааны цахилгаан станц зогслоо: Нийслэл Хавана хот бараг бүхэлдээ гэрэлгүй болов

Кубын нийслэл Хавана хотын бараг бүх дүүрэгт цахилгаан тасарсан нь Антонио Гитерасын нэрэмжит дулааны цахилгаан станцад гарсан гэмтэлтэй холбоотой болохыг тус улсын төрийн өмчит эрчим хүчний компаниас мэдээллээ.

Уурын зууханд гэмтэл гарсны улмаас тус станцын үйл ажиллагааг орон нутгийн цагаар 03:00 цагт бүрэн зогсоосон байна. Нийслэлийн зарим хэсэгт цахилгаан тасралт хэдийнэ 11 цагаас хэтэрчээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус арлын улсын эрчим хүчний хангамж эрс муудаад байгаа юм. Үүнд цахилгаан станцуудын тоног төхөөрөмж хуучирч муудсан, мөн АНУ-аас 60 гаруй жилийн турш хэрэгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хориг арга хэмжээнээс үүдэлтэй түлшний нийлүүлэлтийн саатал голлон нөлөөлж байна. Нэгдүгээр сарын сүүлчээр АНУ-ын засаг захиргаа Куба руу чиглэсэн түлшний нийлүүлэлтийн хоригоо улам чангатгаснаас хойш цахилгаан тасралт ноцтой хэмжээнд хүрэв. Одоогийн байдлаар иргэд богино хугацаанд л цахилгаантай байж, бусад 10 гаруй цагт нь гэрэлгүй өнжиж байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Кубын үндэсний эрчим хүчний систем гурван ч удаа бүрэн зогсож байсан бөгөөд тухайн үед улс орон даяар хэдэн цагийн турш цахилгаан тасарч байсан юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд