Баасан, 7 сар 25, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиКриптовалютын хэтэвч хэрхэн үүсгэх вэ: Алхам алхмаар заавар

Криптовалютын хэтэвч хэрхэн үүсгэх вэ: Алхам алхмаар заавар

Цахим эдийн засаг аль хэдийн бидний амьдралд орж ирээд, улам түгээмэл хэрэглээ болж байна. Монголын нийт хүн амын 8%-иас илүү нь идэвхтэйгээр криптовалют хэрэглэдэг болсон. Энэ нь уламжлалт санхүүгийн тогтолцооны зарим дутагдлыг нөхөж чаддагаараа онцлог юм.

Техник технологийн хурдацтай хөгжил, уламжлалт санхүүгийн зах зээлийн өөрчлөлтийн энэ үед дижитал хөрөнгийг хадгалах криптокошельк үүсгэх нь сонин содон зүйл бус, харин хүн бүрт шаардлагатай зүйл болжээ.

Криптокошелекаа хэрхэн сонгох вэ

Валют хадгалах бүх төрлийн түрийвчийг ерөнхийдөө хоёр ангилж болно — “Халуун” ба “Хүйтэн”. Эдгээр нь аюулгүй байдал болон ашиглах практик байдлаараа ялгаатай. “Халуун” түрийвч нь интернэтэд холбогдсон байдаг бөгөөд жижиг хэмжээний шилжүүлэг хийхэд тохиромжтой ч хакерт өртөх магадлалтай. Харин “Хүйтэн” түрийвч нь оффлайн горимд ажилладаг физик төхөөрөмж бөгөөд их хэмжээний хөрөнгө хадгалахад зориулагдсан гэж олон улсын 1xBet брэндийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

  • Халуун хэтэвч: Интернетэд холбогдсон, өдөр тутмын гүйлгээнд тохиромжтой. Жишээ нь: MetaMask, Trust Wallet.
  • Хүйтэн хэтэвч: Интернэтээс тусгаарлагдсан, флеш төхөөрөмж шиг харагддаг, өндөр хамгаалалттай. Жишээ нь: Trezor, Ledger.

Мөн криптовалютын биржүүд өөрсдөө халуун хэтэвч санал болгодог. Жишээ нь: Binance, ByBit гэх мэт.

Криптовалютын талаар анхлан сонирхож буй хүмүүс шалгагдсан найдвартай бирж дээр бүртгэл үүсгэхээс эхлэх нь зүйтэй. Тэндээс та MNT эсвэл USD ашиглан стейблкойн болон бусад криптовалютыг хурдан худалдан авч, цаашид бараа, үйлчилгээний төлбөрийг хялбар төлөх боломжтой.

Крипто хэтэвч нээх алхмууд (жишээ: Binance)

1. Binance-ийн албан ёсны сайтад зочлох эсвэл гар утсанд аппликейшн суулгах.

      AD 4nXdBROx5sGwtzraQK7c1XNPJZkPaOsjcNQXygtZvYKXrz7hjWknhFBRy4d2UljeU

      2. “Бүртгүүлэх” товчийг дарж, имэйл эсвэл утасны дугаараа оруулах. Мөн Gmail, Telegram, Apple ашиглан нэвтрэх боломжтой.

        AD 4nXd268FUPqBkdXty2w9DCZR3o0I7oXbanXoVBqNLGWH P1yGQb8MmYogIrK5zlzwJXQzkq6Eu7XmSBIx2ku6kJhwXGWlnAGUIIOQSJ4ubcfIkjbm 5UA

        3. И-мэйлд ирсэн баталгаажуулах кодыг оруулна.

        4. Бүртгэл амжилттай үүслээ, одоо ашиглах боломжтой.

        Бүртгэл үүсгэсний дараа даруй хувийн мэдээллээ оруулж, хэрэглэгчийн үнэмлэхийг баталгаажуулах баримт бичгийн хуулбарыг байршуулах замаар баталгаажуулалт хийх шаардлагатай. Энэ нь хөрөнгөө хамгаалах болон гүйлгээний хязгаарлалтыг арилгах зорилготой юм.

          Хэтэвчээ цэнэглэх болон гүйлгээ хийх

          Эхлээд крипто түрийвчнийхээ үлдэгдлийг нөхөх хэрэгтэй. Үүний тулд Deposit товчийг дарна уу.

          AD 4nXdySEKcC1O3X8rlf3QuKuj0Bb5d6e1HiXsodfCcG7BppxkoYWxPxK7YkA71riZY7AOMDYig 56X5F6jJcivTe1l4PAKoR1Ed9ElSPZz3jE

          Дараа нь дэлгэцэн дээр үлдэгдэл нэмэх боломжтой аргуудын жагсаалт гарч ирнэ:

          AD 4nXdQ N682n3D3b7a eSh03YtH9zZy3CnQ1czmYqKuCm 0tHx13ZDJWaXYTUtYfTHstMxg9GSmV3THBKUmB7fPqnzF1NRq4mZEV1 q
          • P2P арилжаа — бирж таныг криптовалютаа зарахыг хүссэн хэрэглэгчтэй холбодог. Та түүнд фиат мөнгө шилжүүлж, харин тэр танд койн илгээнэ. Энэ нь бага шимтгэлтэй, ашигтай ханшаар крипто худалдан авах хамгийн тохиромжтой арга юм.
          • Buy with MNT — банкны картаар шууд дансаа цэнэглэх. Энэ нь нарийн ажиллагаанд оролцохыг хүсдэггүй хүмүүст илүү хялбар арга юм.
          AD 4nXc7rDt1wMm4S2UTqSm9mQNwJB iIVqa BpS3KzmLpGwPVj33

          Шинэ хэрэглэгчдэд картаар шууд нөхөх аргыг сонгохыг зөвлөж байна. Үүний дараа банкны мэдээлэл болон гүйлгээний хэмжээг оруулна. Дараа нь зөвхөн шилжүүлгээ баталгаажуулж, койн орж ирэхийг хүлээх л үлдэнэ. Гүйлгээ бараг л даруй хийгддэг ч сүлжээ хэт ачаалалтай үед хагас цаг хүртэл хүлээх шаардлагатай байж болно.

          Крипто түрийвчнийхээ хаягийг хэрхэн мэдэх вэ?

          Бусдаас койн хүлээн авахын тулд та илгээгчид тусгай QR код эсвэл түрийвчний хаягаа өгөх хэрэгтэй. Хэрвээ тэр хүн мөн Binance ашигладаг бол, таны акаунттай холбогдсон ID эсвэл и-мэйл хаягийг илгээхэд хангалттай.

          Харин түрийвчний яг хаягийг харахын тулд дараах алхмуудыг хийнэ:

          1. Binance акаунт руугаа нэвтэрнэ.

          2. Assets хэсэг рүү орж, Funding-ийг сонгоно.

            AD 4nXeNsgEZacy2DohrQA572etYkjXUaRGC5h6XMk46TWMH1HgIGGztw1nxzmFUBA4HbzBESNlQuoy0ZkduYPomlMFfze3tMRb31jmz22v k9kCok 4G

            3. Deposit товчийг дарж, дараа нь Deposit Crypto дээр дарна.

            AD 4nXc3HgYZBOFYQhy1SyrMrSFqNU0zIgc2wZ3L5OxqT3e usio I7BxsThOtR6knNp0NY9N3g0bqFDvkBIsfy5lWzw8qFYIerPv6X0DWWZjiwMgjzHvO7l yuJIYA

            4. Хүлээн авах гэж буй койн — USDT-ийг сонгоно.

            AD 4nXeZdGwF zrgkCHOr I0fCoZrOXoy8sgRIBazwTvA7SHk7zGo8z xlR Iqzwq6HB9X ZCpznVgO46xwDq1Tt2HExfRQralER4RrxKRZjzOaQUbU2L8XQ4TrlW0AYkPiSGer

            5. Гүйлгээг хийх сүлжээг заана.

            AD 4nXcIQSQe7by9nUef4e6JA JtdZQFVUmp M1HFY35 sc4vYrrc0G1ipZmi2e01XPnP9nvWwQAhx

              Доод хэсэгт QR код болон тоо, үсгийн хослол бүхий хаяг гарч ирнэ — энэ нь таны крипто түрийвчний хаяг юм.
              Тэр хаяг эсвэл QR кодыг илгээгчид явуулснаар, танд койн илгээх боломжтой болно.

              Бараа эсвэл үйлчилгээний төлбөрт криптовалютыг хэрхэн илгээх вэ?

              Худалдагч өөрийн түрийвчний хаяг эсвэл QR кодыг танд илгээх ёстой. Илгээх үйлдлийг хийхийн тулд дараах алхмуудыг дагана:

              1. Койн байгаа түрийвчний төрлийг сонгоно — Spot эсвэл Funding.

              2. Withdraw товчийг дарна.

                AD 4nXcQ9pvkVaRdA3Lu2iKBmNdKOGC8AB7 6s TmhfIr8krwEh9ASSsuDoT9U6CmcynHKv9V98Ypfep7 cKnF7 PwfIxUckdQ6c9xzzf1Y2Uq

                3. Илгээх криптовалютын төрлийг сонгоно.

                4. Сүлжээ (network) болон гүйлгээний хэмжээг заана.

                5. Түрийвчний хаягийг оруулна.

                  AD 4nXchbRgtpQvHNAAICVrO2b2YX0VXssVg1LgiCFVz80gkebgatEKUzO7 B9 QsNa

                  Хэрэв та Binance-г гар утаснаасаа ашиглаж байгаа бол, хүлээн авагчийн илгээсэн QR кодыг скан хийж, илгээх хэмжээг оруулахад л хангалттай. Энэ нь хаяг гараар буруу орохоос сэргийлнэ.

                  Криптовалют бол ирээдүй

                  Крипто гүйлгээнүүд хувийн нууцлал өндөртэй, бага шимтгэлтэй учраас уламжлалт системээс хямд, хурдан хувилбар болж байна. Онлайн худалдаа, тоглоом, үйлчилгээний төлбөр зэрэг олон хэрэглээнд ашиглах боломжтой.

                  Холбоотой нийтлэлүүд

                  LEAVE A REPLY

                  Please enter your comment!
                  Please enter your name here

                  Хамгийн алдартай

                  Сүүлийн сэтгэгдлүүд