HomeОлон улсын мэдээKitKat брэнд 12 тонн шоколад хулгайд алдсанаа зарлаж, хяналтын систем ажиллуулж эхлэв

KitKat брэнд 12 тонн шоколад хулгайд алдсанаа зарлаж, хяналтын систем ажиллуулж эхлэв

“Nestle” корпорацын эзэмшдэг KitKat брэнд худалдан авагчдад зориулан худалдаж авсан шоколад нь хулгайд алдагдсан багцад хамаарч байгаа эсэхийг шалгах боломжтой тусгай хяналтын системийг (tracker) нэвтрүүлснээ зарлалаа.

Тус компани өөрийн “X” хуудсаараа дамжуулан “Хэн нэгэн үнэхээр 12 тонн KitKat-ыг хулгайлчихлаа. Тэдгээр шоколад хаашаа явсныг бид заавал мэдэх хэрэгтэй байна. Тиймээс бид ‘Stolen KitKat Tracker’ нэртэй хяналтын системийг бүтээсэн бөгөөд та үүний тусламжтайгаар өөрийн KitKat-аа хулгайлагдсан багцад хамаарч байгаа эсэхийг шалгах боломжтой” гэж мэдээлжээ.

Энэхүү мэдэгдлээ тэд “4 дүгээр сарын 1-ний тоглоом биш” гэдгийг онцгойлон тэмдэглэсэн байна.

Өмнө нь тус брэндийн Европ даяар тээвэрлэгдэж байсан 12 тонн шоколад ачсан ачааны машин хулгайд алдагдсан хэрэг гарсан юм. Уг хулгайн хэргээс шалтгаалж ойрын долоо хоногуудад Европын дэлгүүрүүдийн лангуун дээр KitKat шоколадны хомсдол үүсэж болзошгүйг компани өмнө нь анхааруулж байжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Ийм их хэмжээний шоколад алга болно гэдэг үнэхээр итгэмээргүй юм

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд