Даваа, 8 сар 4, 2025
HomeОлон улсын мэдээКиргизстан: интернет дэх порнографик контентыг албан ёсоор хориглов

Киргизстан: интернет дэх порнографик контентыг албан ёсоор хориглов

Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров “Интернет орчин дахь порнографийн шинжтэй агуулгатай сайтуудын хандалтыг хориглох тухай” хуулийг албан ёсоор баталлаа гэж Mongolnews24.com мэдээлэв. Уг хууль нь 2025 оны 6-р сарын 25-нд Жогорку Кенешээр батлагдсан бөгөөд ёс суртахууны үнэт зүйлс, иргэдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэж тодорхойлжээ.

Хуулийн хүрээнд порнографийн шинжтэй материалыг интернетээр тараахыг хориглож, илэрсэн тохиолдолд эрх бүхий байгууллага тухайн сайт эсвэл хуудсыг 2 сар хүртэл хугацаанд хаах шийдвэр гаргах эрхтэй. Энэ шийдвэрийг интернэт үйлчилгээ үзүүлэгчид, хостинг операторууд болон сайт эзэмшигчид заавал биелүүлэх ёстой.

Хуулиар мөн эдгээр үйлчилгээ үзүүлэгчдэд хориотой контентод хандах эрхийг хаах үүрэг ногдуулсан. Хэрвээ энэ үүргийг зөрчвөл, Бүгд Найрамдах Киргиз Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Шинэ хууль нь албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд