Мягмар, 2 сар 24, 2026
HomeОлон улсын мэдээКим Жон Ун БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо

Ким Жон Ун БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдлоо

Ким Жон Ун БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын (ХН) Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдлоо.

Энэ талаар Пхеньяны Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлснийг Mongolnews24.com дамжууллаа. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын IX их хурал Ким Жон Уныг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар улируулан сонгох “хүндэтгэлийн санал”-ыг бүрэн дэмжиж, баталжээ.

Энэхүү шийдвэр нь өнгөрсөн таван жилийн хугацаанд гарсан “түүхэн өөрчлөлт” болон хүрсэн “агуу үр дүн”-г үнэлсэн хэрэг хэмээн их хурлын тэмдэглэлд дурдсан байна. “Ялагдашгүй туг” хэмээн өргөмжлөгдсөн Ким Жон Уны “ариун нэр”-энд Хойд Солонгосын нийт ард түмний сонголт, хүсэл зориг туссан болохыг онцлов.

Тус их хурлаар Хойд Солонгосын удирдагчийг “ер бусын онол, үзэл санааны мэргэн ухаан, гарамгай удирдах чадвар, ард түмнийхээ төлөөх эрхэм чанар”-аараа ард түмнээ ялалтын замаар хөтөлж буй “хамгийн гарамгай улс төрч” хэмээн тодорхойлсон байна. Мөн түүнийг улс орон, хувьсгал, “цаг үе болон түүхийн” өмнө асар их гавьяа байгуулсан гэж үзжээ.

Их хурлын тогтоолд тэмдэглэснээр, Ким Жон Ун нь “Кимирсенизм-Кимчениризм”-ийн аугаа үзэл санааг удирдамж болгон БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын бүтэц, үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийж, намын хувьсгалт шинж чанарыг тууштай хадгалж чадсан хэмээн дурдсан байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд