Канадын жүжигчин Киану Ривз (61 настай) уран бүтээлч Александра Гранттай энэ зун Европт нууц хурим хийсэн тухай RadarOnline мэдээлжээ. Александрагийн гадаад төрхийг олонтаа шүүмжилдэг байсан ч тэд хайр сэтгэлээ албан ёсоор баталгаажуулсан байна.
Инсайдерийн мэдээлснээр хурим нь ойр дотнын хүрээллийнхэнтэй, даруухан болж өнгөрсөн. “Киану болон Александра олон жил энэ талаар ярилцаж байсан ч эцэст нь зөвхөн өөрсдөдөө зориулагдсан нууц үйл явдал хийхийг хүссэн. Тэдний хувийн орон зайг хамгаалах хүсэл нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн” гэж эх сурвалж хэлжээ.
Александра Грантын өгсөн тогтвортой байдал
Киану Ривзийн хувийн амьдрал амар байгаагүй. 1999 онд түүний найз бүсгүй Женнифер Сайм мерт хүүхэд төрүүлсэн бөгөөд удалгүй хосын харилцаа тасарч, хоёр жилийн дараа Сайм авто ослоор нас барсан. Энэ бүхний дараа Александра түүний амьдралд тогтвортой байдал авчирч, уужуу тайван байхад нь тусалсан гэнэ. Найзууд нь ч Кианугийн инээмсэглэл, тайван байдлыг илүү их анзаарч эхэлсэн байна.
Болзооноос хамтын уран бүтээл хүртэл
Киану болон Александра 2009 онд танилцаж, хожим нь хамтдаа Ode to Happiness нэртэй ном гаргасан. 2017 онд тэд хамтдаа X Artists’ Books хэвлэлийн газрыг байгуулжээ. Хосын харилцаа 2019 онд албан ёсоор батлагдсан бөгөөд тэд Лос-Анжелест болсон арга хэмжээнд гар гараасаа хөтлөлцөн гарч олон нийтэд харуулсан.
Өнөөдөр ч тэд нэгнийхээ уран бүтээлийг дэмжсээр байна. Киану шинэ төсөл дээр ажиллахдаа эхлээд Александрагаас зөвлөгөө авдаг бол Александра үзэсгэлэн гаргахдаа Кианугийн урамшуулалд түшиглэдэг аж.
52 настай Александра Грант бол Лос-Анжелест амьдарч, ажилладаг орчин үеийн уран бүтээлч. Түүний бүтээлүүдийг Парис, Нью-Йорк, Лос-Анжелесийн галерейд дэлгэн үзүүлдэг бөгөөд тод өнгө, өвөрмөц илэрхийлэл нь гол онцлог нь болдог.