Даваа, 3 сар 2, 2026
HomeШоу бизнесКелли Осборн гадаад төрхийг нь шүүмжлэгчдэд хатуухан няцаалт өглөө

Келли Осборн гадаад төрхийг нь шүүмжлэгчдэд хатуухан няцаалт өглөө

“Black Sabbath” хамтлагийн фронтмен агсан Оззи Осборны охин, телехөтлөгч, дизайнер Келли Осборн сүүлийн үед сошиал орчинд түүнийг чиглэсэн дайралт, доромжлолд албан ёсоор хариу өглөө. Од бүсгүй амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үеийг туулж байгаа бөгөөд хүмүүсийн харгис хэрцгий байдлыг дуугүй тэвчих бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд Келли сошиал сүлжээгээр “хэтэрхий туранхай”, “бие султай харагдаж байна” гэх мэтээр гадаад төрхөөр нь гутаан доромжлох (body shaming) давалгаанд өртөөд байв. Тэр дундаа нэгэн хэрэглэгч түүнийг “удахгүй аав руугаа очих дөхөж” хэмээн Оззи Осборны үхлээр даажигнасан нь Келлигийн тэвчээрийг барах эцсийн дусал болжээ.

Энэхүү сэтгэл зүйн дайралт эхлэхээс хэдхэн цагийн өмнө Келли Манчестер хотноо болсон “BRIT Awards” ёслолын тайзнаа ээж Шэрон Осборны хамт гарч, таалал төгссөн аавынхаа “Амьдралын турших ололт амжилт” (Lifetime Achievement) шагналыг гардан авсан юм.

Шэрон Осборн

Арга хэмжээний дараа Келли Instagram хуудсаараа дамжуулан үзэл бодлоо эрс шийдэмгий илэрхийлэв. Тэрээр хэдийнэ сэтгэлийн шаналал амсаж яваа хүнийг “араас нь түлхэж” байгаа нь туйлын харгис үйлдэл болохыг онцолжээ. “Би амьдралынхаа хамгийн хүнд үеийг туулж байна. Намайг доромжлохыг би хэнд ч зөвшөөрөхгүй” хэмээн тэрээр сэтгэл хөдлөлөө барьж ядан мэдэгдсэн байна.

Өмнө нь ч Келли жингийн өөрчлөлтөөсөө болж доромжлолд өртөж байсан ч тухай бүрт нь эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн. Тэрээр гүн хагацал амсаж, хүнд хэцүү байгаа ч хүн бүрээс наад захын “хүн чанар” гаргахыг хүссэн юм.

Келли
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд