Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Дэлхийн банкны хамтарсан “Дижитал кооператив” төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэхүү төслийг Японы Нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм.
Малчид, кооператив, үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэв
Төслийн баг, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран 2025 оны 5-р сарын 13-нд Баянхонгор аймагт малчид, кооперативууд болон үйлдвэрүүдийн түншлэлийг дэмжих арга хэмжээг зохион байгууллаа.
Гэрээ байгуулсан кооперативууд
- “Алтайн уулсын оргил” кооператив (Ховд аймгийн Мөст сум) — 4 үйлдвэрийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.
- “Баялаг сутайн хөгжил” (Ховд аймгийн Дарви сум),
“Үгүүлж баян Улзийт гол” (Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум),
“Агуйт баянхангай” (Архангай аймгийн Батцэнгэл сум) — тус бүр нэг үйлдвэртэй гэрээ байгуулсан байна.
Үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав
Кооперативын төлөөлөгчид кашемир боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн шат дамжлагатай танилцсан. Үйлдвэрүүд цаашид кооперативуудад үйл ажиллагааныхаа талаар тогтмол тайлан өгөх, хамтын ажиллагааг өргөтгөх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Оролцсон гол компаниуд
Арга хэмжээнд дараах томоохон кашемирын компаниудын төлөөлөл оролцов:
- “Говь”
- “Кашемир Холдинг”
- “Ханбогд Кашемир”
- “Үгүүлж Шим”
- “Гоёл Кашмир”
- “Хатант Интернэшнл”
Энэ нь малчид, хоршоод, үйлдвэрүүд хоорондын шударга, ил тод түншлэлийг бий болгож, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ хөгжүүлэх чухал алхам боллоо.
Ингээд малчид маань ашгаа нэмэгдүүлж чадвал сайн л байна даа
Кашемир үнэтэй бараа болохоор дотоодын хамтын ажиллагаа чухал шүү