Польшийн 2025 оны 6-р сарын 1-ний ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд “Хууль ба шударга ёс” (PiS) намын дэмжлэгтэй бие даагч нэр дэвшигч Карол Навроки ялалт байгууллаа. Тэрбээр өрсөлдөгч Рафаэл Тшасковскийгоос 1.78%-иар илүү санал авч, Польшийн шинэ төрийн тэргүүн болов.
Хоёр туйлт эрх мэдлийн зохицол
Навроцький одоо хууль баталдаг парламент, эвслийн Засгийн газартай өөр улстөрийн чиглэлтэй Ерөнхийлөгчөөр ажиллах юм. Түүний хувьд парламентын баталсан хуульд гарын үсэг зурж, эсвэл вето тавих бүрэн эрхтэй.
Түүхч, боксчин, үндэсний дурсамжийг хамгаалагч
42 настай Карол Навроки нь Гданьск хотоос гаралтай, мэргэжлээрээ түүхч, залуудаа боксоор хичээллэж байв. Тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайны музейг удирдаж, 2021 онд Польшийн Үндэсний дурсамжийн хүрээлэнгийн ерөнхийлөгч болсон.
Хэвлэлүүд түүнийг PiS намын “төгс нэр дэвшигч” хэмээн нэрлэсэн. Намын дарга Ярослав Качинки түүнийг “Дуда 2.0” болгохыг зорьсон хэмээн шинжээчид үздэг. Өөрөөр хэлбэл, хуучин ерөнхийлөгчийн адил, гэхдээ PiS-ын өмнөх алдаанд хариуцлага хүлээхгүй хүн хэрэгтэй байжээ.
Түүний уриа — “Юуны өмнө Польш, юуны өмнө полякчууд”.
Батлан хамгаалах ба гадаад харилцаа
- Польшийн зэвсэгт хүчин, армийн бэлэн байдлыг нэмэгдүүлэхийг дэмждэг.
- Европын холбооны нэгдмэл армийн санааг эсэргүүцэж, аюулгүй байдлын үндэс нь АНУ ба Польш өөрөө байх ёстой гэж үздэг.
- Дональд Трампын засаг захиргаатай харилцаагаа сайжруулах нь чухал хэмээн үздэг.
Европын холбоо ба дотоод бодлого
- Карол Навроки ЕХ-ны зарим бодлогыг шүүмжилдэг: ногоон шилжилт, дүрвэгсдийн хуваарилалтын механизм.
- ЕХ-г “үндэстнүүдийн Европ” хэлбэрээр төсөөлдөг — энэ нь Унгарын Ерөнхий сайд В.Орбантай адил байр суурь юм.
- Польшийн злотыг хамгаална, еврог нэвтрүүлэхгүй.
- Иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах хуулиудыг дэмжихгүй.
- Зэвсэг эзэмших эрхийг хязгаарлахгүй.
Эдийн засгийн амлалт
- НӨАТ-ыг 23%-аас 22% болгон бууруулах санал оруулна.
- Хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд орлогын албан татвар 0% байхаар хууль санаачилна.
- Өв залгамжлал, хөрөнгө, хөрөнгийн өсөлтийн татварыг эсэргүүцдэг.
Нийгмийн асуудал дээрх байр суурь
- Католик шашинт, үр хөндөлтийг эсэргүүцдэг. Тэрбээр “амьдралын төлөө” гэж тодорхойлсон.
- Ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцдэг, гэвч “ойрын хүн” гэх хууль эрх зүйн хувилбарыг хэлэлцэхэд бэлэн.