Ираны Дээд удирдагчийн онгоцыг Тегеран хотод Израилын Агаарын цэргийн хүчин цохилт өгөх үеэрээ устгасан байна.
Энэ тухай Израилын армийн хэвлэлийн албанаас мэдээлснийг Mongolnews24.com дамжууллаа. Мэдэгдэлд дурдсанаар, Даваа гарагт шилжих шөнө Тегераны Мехрабад нисэх онгоцны буудалд ээлжит халдлага болсон бөгөөд энэ нь засгийн газрын онгоцонд чиглэсэн цэгэн цохилт байжээ. Израилын цэргийнхний мэдээлснээр уг хөлгийг Ираны Дээд удирдагч асан аятолла Али Хаменей болон тус улсын төр засгийн өндөр албан тушаалтнууд ашигладаг байсан аж.
Өнгөрсөн өдрүүдэд Израилын арми Мехрабад нисэх буудалд дор хаяж дөрвөн удаа цохилт өгснөө зарласан юм. Тухайн үеийн цохилтын гол бай нь радарын станцууд (РЛС), агаарын довтолгооноос хамгаалах систем болон цэргийн тээврийн онгоцууд байжээ.
